Хүүхдээ хооллохдоо анхаарах зүйлс
Хүүхдийн хооллолтонд 0-3 нас хамгийн их анхаарууштай чухал үе юм. Та хүүхдээ хооллох тал дээр сайн эхлэл тавьж, эрүүл хүүхэд өсгөх нь бүрэн танаас хамааралтай. Эрүүл хооллох дадлыг хүүхдэд анх хооллож эхлэх энэ үед л хэвшүүлдэг бөгөөд хүүхдийн цаашдын эрүүл мэндийн үндэс суурь энэ үед тавигддаг гэдгийг мартаж болохгүй. Тиймээс та цаг үргэлж хоол хүнсний бүтээгдэхүүний хамгийн эрүүлийг нь сонгож байж л хүүхдээ эрүүл, зөв хооллож байна хэмээн ойлгож болно.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас 0-1 насны хүүхдэд үнээний сүүг уулгахгүй байхыг зөвлөсөн байдаг. Иймээс хэрвээ хүүхэд тань хөхөөр хооллох боломжгүй, зайлшгүй түүнийг угжих шаардлагатай бол эхийн сүү орлуулагчийг сонгож бай.
Тариа буудай, жимсээр өвөрмөц амттай хүнс бэлтгэн хүүхдийн амтлах чадварыг шинээр нээж өгөх. Үүний эхлэл нь цагаан будаа байх ёстой.
Хооллох сарууд
Хүүхдэд жүржийн төрлийн жимс, банана, кивиг 6 сар, мах, өндөгний шар зэргийг 7 сар, загас, вандуйн төрлийн хоол хүнсийг 8 сар, өндөгний цагаан, зөгийн балтай хоол хүнсийг 1 нас хүрсэний дараа өгөх ёстой.
Хаш, гүзээлзгэнэ зэрэг харшлыг идэвхжүүлэгч хоол хүнснээс аль болох зайлсхийх.
Сахар, давсны хэм хэмжээ
Сахар нь хүүхдийн тань эрүүл бойжилтонд ямар ч эерэг нөлөө байхгүй гэдгий санаж яв. Сахар бол зөвхөн хүүхдийн аманд сайхан амтыг үлдээх л зориулалттай.
Харин давсны хэмжээ ихэдвэл нэлээн хортой. 1 нас хүрээгүй хүүхэд өдөрт 1 гр, 1-6 насны хүүхэд өдөрт 2 граммаас илүү давс хэрэглэж болохгүй. Та хүүхдээ давснаас хэдий хэр хол байлгаж чадна, төдий чинээ л сайн.
Хоол бэлтгэх арга барилаас
Жимс, хүнсний ногоог өмнөөс савтай усанд сойж, сайтар угааж цэвэрлэх хэрэгтэй. Хальсыг нь үргэлж арилгаж өгч бай.
Хоол бэлтгэхдээ ууранд жигнэх, дуковонд шарах аргыг сонгож бай. Усанд чанасан хоолны тэжээллэг чанар буурсан байдаг. Харин битүү чанагч бол хоол хүнсний тэжээллэг чанарыг хадгалдаг.
Хоол бэлтгэж, хадгалахдаа
Хүүхдийнхээ хоолыг бэлтгэсний дараа бага зэргийг оливын тос эсвэл эрдэнэшишийн тос нэмж бай.
Хүүхдийн хоолыг хонуулж өгч болохгүй. Мөн тухайн хоолыг 1-ээс олон удаа халааж өгөхгүй байх хэрэгтэй.
0 comments: